Холимог тулаанч Б.Энх-Оргил Монголын компанитай урт хугацааны гэрээ байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-10-13
“ONE Championship”-ын холимог тулаанч Б.Энх-Оргил Монголын “Arragement Vision Entertainmеnt" (AVE) компанитай мэргэжлийн тамирчны менежментийн урт хугацааны гэрээ байгууллаа. Ингэснээр холимог тулааны “MGL-1” Fighting Championship холбооны аварга, “Road to One Mongolia” шоуны ялагч түүний хувьд зөвхөн мэргэжлийн тамирчны карьертаа анхаарах боломж бүрдэж байна. AVE компани нь 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тулааны болон бусад спортын мэргэжлийн тамирчдыг дэлхийн томоохон холбоо, клубүүдэд зуучлах, төлөөлөх үйлчилгээг албан ёсоор хэрэгжүүлдэг юм. Мөн одоогоор дэлхийн томоохон 10 гаруй спорт менежментийн компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулан, цаашид харилцаа холбоогоо өргөжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.