images

Говь-Алтай: Мэргэжлээрээ 30 жил ажилласан багшийг 36 сая төгрөгөөр шагнажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-13


   Говь-Алтай аймгийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг сайжруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Иймд энэ жил аймгийнхаа нэгдүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Н.Нарантуяаг 36 сая төгрөгөөр шагнажээ. Боловсролын салбарт 30 жил ажилласан түүнийг сурагчдаа ЭЕШ-д амжилттай бэлдсэн тул 30 сая, ангиа олимпиадад амжилттай оролцуулсан тул зургаан сая, нийт 36 сая төгрөгөөр урамшуулсан байна. Тэрбээр 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад нийгмийн ухааны хичээлээр 20 сурагч бэлдэж, сурагчид нь дунджаар 650.1 оноо авчээ. Говь-Алтай аймаг 2021 онд боловсролын чанарыг сайжруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд 500 сая төгрөг төсөвлөж байв. Улмаар боловсролын чанарыг сайжруулахад идэвх санаачилгатай оролцон сурагчдынхаа сурлагын чанарт ахиц гаргасан багш нарыг урамшуулж иржээ.

Гэрэл зургийг. “Алтай” телевиз

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.