images

Дүрслэх урлагийн музейд оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-13


   Дүрслэх урлагийн музейд “Оны шилдэг бүтээл-2023” үзэсгэлэн гарч байна. Тус үзэсгэлэнгийн нэгдүгээр шатны шалгаруултад уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн төрлөөр нийт 81 уран бүтээлч 99 бүтээлээ оролцуулжээ. Үүнээс мэргэжлийн зөвлөл 63 бүтээлийг шалгаруулж, үзэсгэлэнд дэглэсэн ажээ. Харин журамд заасны дагуу төрөл ангилалд хамаарахгүй, бүрэн хатаагүй, ур хийц муу, гоо зүй, уран сайхны болон үзэсгэлэнгийн шаардлага хангахгүй үзүүлэлтээр 36 бүтээлийг хасжээ. Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Мөн Монголын Уран зургийн галерейн их танхимд шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болно. Улмаар тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдан авч уран бүтээлчдийг сурталчлах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.