Зүрхний эмч Б.Болдсайхан Хөвсгөлийн тайгад 350 гаруй хүнд үзлэг хийжээ
Чихэнд чимэгтэй
2023-10-13
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн, баруун тайга, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Мөрөн сумдад “Сонгдо” эмнэлгийн зүрхний мэс заслын их эмч Б.Болсайханаар ахлуулсан баг ажиллаж 350 гаруй зүрх судасны эмгэгтэй насанд хүрэгчид болон хүүхдэд үзлэг хийжээ. Энэ үеэр зүрхний төрөлхийн болон олдмол гажиг, эмгэгтэй 30 гаруй хүүхдийн оношийг тогтоосон байна. Мөн тэдний дундаас гурван хүүхдийг нэн яаралтай зүрхний хагалгаанд оруулахаар болжээ. Б.Болдсайхан эмчийн "Зүрх мартахгүй" төслийг Швейцарын Хөгжлийн агентлагаас ивээн тэтгэж, үйл ажиллагаанд нь хамтран оролцдог байна. Тухайлбал, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга, ерөнхий консул Стефани Бурри, орчуулагчийн хамт энэ жил төслийн багийнхантай орон нутагт ажиллажээ. 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн “Зүрх мартахгүй” төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлж 1000 хүүхдэд мэс засал хийх зорилготой юм. Тус төслийн баг нь зүрхний мэс заслын 3-4 эмч, наркозны 2-3 эмч, хиймэл уушиг, зүрхний аппарат ажиллуулдаг хоёр эмч, хагалгааны гурван сувилагч, мэс заслын дараах асаргааны 5-6 сувилагч, зүрхний оношлогооны гурван эмчээс бүрддэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.