Эмнэлэг хооронд цус тээвэрлэхэд дрон ашиглана
Чихэнд чимэгтэй
2023-10-13
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч шинэ үеийн ухаалаг тээвэрлэлтийг Монголд нэвтрүүлэхээр боллоо. Тэд Улаанбаатар хотноо болсон олон улсын хурлын үеэр санамж бичиг байгуулж, ажлын хэсэг гаргажээ. Тус ажлын хэсэг эхний ээлжинд "SkyHub" хэмээх дрон хүргэлтийн сүлжээ ухаалаг системийг манай улсад хэрэгжүүлэх боломжийн талаар судлах ажээ. Түүнчлэн энэ ондоо багтаан эмнэлгийн хэрэгсэл, цусан хангамжийн сүлжээнд дрон ашиглах туршилтыг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монгол-Японы эмнэлэгтэй хамтран хийх юм байна. Ажлын хэсэгт Монголын талаас "Ньюком" групп, "Мобиком" корпораци, "ТокТок" зэрэг компаниуд болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг багтаж байгаа бол Японы талаас "Aeronext", "KDDI Smart Drone", "Seino", Японы олон улсын Японы хамтын ажиллагааны байгууллага (JICA) багтжээ. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) нь хөгжиж буй орнуудын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Японы аж ахуйн нэгжүүдийн оролцоо, бизнесийн үйл ажиллагааг татан оролцуулдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.