images

Хилчин Д.Батсайхан Пауэрлифтингийн дэлхийн аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-13


  Пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад энэ сарын 8-15-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд нийт 39 орны 430 тамирчин, олон улсын 43 шүүгч ирж оролцож байгаа билээ. Үүний дотор Монгол улсаа төлөөлөн 30 гаруй тамирчин оролцсоноос Хилийн цэргийн 0252 дугаар ангийн ахлах ахлагч, ОУХМ Д.Батсайхан -74 кг жингийн суултын төрөлд алт, таталтын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Ази тивийн хошой мөнгөн медальтай бөгөөд Монгол улсын зургаан удаагийн аварга юм. Энэ удаагийн тэмцээн манай улсад зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн ахмадын ДАШТ болж байна. Дашрамд дурдахад, манай улсын пауэрлифтингийн тамирчид өнгөрсөн тавдугаар сард болсон ДАШТ-ээс таван алтан медаль хүртжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.