Корнеллийн их сургууль дээр Б.Шаравын хөгжим эгшиглэнэ
Чихэнд чимэгтэй
2023-10-13
Дэлхийн алдартай их сургуулиудын нэг АНУ-ын Корнеллийн их сургуулийн танхимд Монголын хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүдийг тоглох гэж байна. Тус сургуулийн хөгжмийн профессор Жо Лерангис Улаанбаатарт олон жил ажиллаж дунд сургуульд хөгжмийн тэнхим байгуулах, хүүхэд багачуудад найрал дуу, найрал хөгжмийн хичээл заах, хамтлаг байгуулахын зэрэгцээ монгол уртын дуу, Б.Шаравын хөгжмийг судлан докторын зэрэг хамгаалсан юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр “Endless Steppe” хэмээх төслийг сэдэж, Монголын хөгжмийг АНУ-д сурталчлах, хоёр орны хөгжмийн салбарын солилцоог хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллаж ирсэн бөгөөд Корнеллийн их сургуульд Б.Шаравын хөгжмийг тоглох болсон нь түүний энэхүү хүчин чармайлтын нэг хэсэг ажээ. Корнеллийн их сургуулийн “Barnes” танхимд хоёр өдөр болох тоглолтод уртын дуучин Б.Ганчимэг, төгөлдөр хуурч Э.Мөнхшүр, морин хуурч Г.Уртнасан нар оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.