Оросын компани Монголд гахайн аж ахуй байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-10-13
Оросын хөдөө аж ахуйн “Сибагро” компани Монголд гахайн аж ахуй байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан хэмээн гахайн махны зах зээл, үйлдвэрлэл, аж ахуйн сэдвээр дагнан бичдэг pigprogress.net сайт өнөөдөр мэдээлэв. Сибирийн Томск хотод төвтэй “Сибагро” компани нь гахайн махны үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр ОХУ-даа хоёрдугаарт ордог бөгөөд улс даяар гахайн найман цогцолбор аж ахуй, мах боловсруулах гурван үйлдвэртэй, тэдгээрт 14 мянган хүн ажилладаг байна. Компани Буриад улс дахь фермээсээ Монголд төл гахай авчирч үржүүлэн жилдээ 18 мянган тонн мах үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. “Сибагро” Монголын зах зээлд 2017 оноос хойш гахайн мах экспортолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 10 мянган тонн мах худалджээ. Тэд Монголын зах зээлээр дамжин Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх зорилготой байгаа талаар компанийн салбарын захирал Ю.Шишкина pigprogress.net сайтад ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.