images

"Чингис хаан" музейг нэг жилийн хугацаанд 247 мянган хүн үзжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-12


   Ази тивд хэмжээгээрээ эхний 10-т багтах "Чингис хаан" үндэсний музей өнгөрсөн оны 10 дугаар сарын 11-нд нээлтээ хийсэн билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болж буй тус музейг энэ хугацаанд нийт 247 мянган хүн үзэж сонирхжээ. Үүнээс 53 мянга нь тайлбарлагчтайгаар музейн үйлчилгээ авсан бөгөөд нийт үзэгчдийн 40 хувь нь цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд байсан аж. Үндэсний музей нь эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал зэрэг өргөн цар хүрээтэй томоохон 200 гаруй арга хэмжээг зохион байгуулсан байна. Үзэгч, олон нийтэд зориулан байнгын үзмэрийн танхимуудаар үйлчлэхээс гадна гадаад, дотоодын 18 тусгай үзэсгэлэнг дэглэжээ. Нийт үзмэрийн 30 хувьд QR, AR, интерактив зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж, "Гэрэгэ" системийг төлбөр тооцоондоо ашиглаж эхэлснээрээ, музейн дэлгүүр нээснээрээ Монголын анхных болж байв. Түүнчлэн “Чингис хаан” музей нийт 12 мянга орчим үзмэртэй бөгөөд эдгээрийн 92 хувь нь эх үзмэр бол үлдсэн хэсэг нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар байна. "Чингис хаан" музейд зарим засвар шинэчлэлтийн ажил хийж байгаа тул өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд түр ажиллахгүй байгаа бөгөөд 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр олон нийтэд дахин үйлчилж эхлэх юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.