images

Монгол морьт харваачид ДАШТ-д оролцох эрх авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-11


   Энэ оны морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох тоглолт Малайз улсад энэ сарын 4-9-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Индонез, Япон, Тайланд зэрэг найман орны морьт харваачид гурван төрлөөр өрсөлджээ. Манай улсаас тус тэмцээнд оролцсон морьт харваач О.Түмэнбаяр нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн бол П.Пүрэв-Очир мөнгөн медаль хүртсэн байна. Мөн “Намнаа” морьтны холбооны тамирчид оролцож багийн нийлбэр дүнгээр Монгол харваачид “Гран-При” шагналын эзэд болжээ. Ингэснээр Монголын баг ирэх 12 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Саудын Арабад болох морьт харвааны ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.