Азийн наадам: М.Даваадорж хүрэл медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-10-06
“Ханжөү 2022” Азийн XIX наадмын жюү жицүгийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр манай дөрвөн тамирчин дэвжээнд гарч хоёр нь шагналт тавдугаар байр эзэлсэн бол өнөөдөр 77 кг-ийн жинд барилдсан М.Даваадорж Сингапурын Тиан Лим Полийг 5:0 оноогоор ялснаар Азийн наадмын хүрэл медаль хүртлээ. М.Даваадорж эхний даваанд Кувейтийн Насер Абдулкаримийг 2:0 оноогоор ялж, дараагийн даваанд Туркменистаны Желилмухаммед Хожамирадовыг 2:0-ээр буулгаж авсан бол шөвгийн наймд БНСУ-ын бөхөд оноогоор ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Узбекистаны бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах болсон билээ. Түүний хүртсэн медаль Азийн наадамд жюү жиүцүгийн төрлөөр манай улсын авсан анхны медаль боллоо. Монголын баг одоогийн байдлаар нэг алт, дөрвөн мөнгө, 10 хүрэл, нийт 15 медальтайгаар, оролцогч 41 орноос 24 дүгээрт жагсаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.