Монгол, япон таван зурагчин тус бүр нэг хүний зургийг бүтэн жилийн турш авчээ
Чихэнд чимэгтэй
2023-09-19
Японы гэрэл зурагчин Мацүмото Ёшико, Монголын эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Энэ сарын 23-ныг үргэлжлэх тус үзэсгэлэнд таван эмэгтэй гэрэл зурагчин нэг, нэг эмэгтэй дүр сонгон авч бүтэн нэг жилийн хугацаанд ажил, амьдралын хэв маяг, онцлогийг нь гэрэл зурагт буулгасныг ийнхүү өчигдөр олон нийтэд дэлгэжээ. Тухайлбал, гэрэл зурагчин С.Бадамханд 29 дүгээр тусгай сургуулийн багш Б.Болормаа бүсгүйг, гэрэл зурагчин Л.Номингэрэл Монголын анхны эмэгтэй мэргэн буудагч Б.Даваанямыг, гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа УИХ-ын гишүүн С.Одонтуяаг, гэрэл зурагчин Ш.Отгонжаргал Я.Ариунтөгс хэмээх эмэгтэйг онцолжээ. Харин гэрэл зурагчин Ё.Мацүмото Ёшикоги Мива Санжо хэмээх эмч бүсгүйг гол дүрээрээ сонгон авчээ. Үзэсгэлэнг эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" нэгдлээс зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын уран зургийн галерей
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.