Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-09-15
Томуугийн эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд ирэх сарын 18-наас эхлүүлэхээр болжээ. Энэ жил 300 мянган тун вакцин захиалсан бөгөөд ирэх сарын 17-нд хүлээн авч, дархлаажуулалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Тус вакцин нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн үйлчилгээтэй, дархлаа тогтоох хугацаа нь зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийнэ. Үүнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, хөхүүл, жирэмсэн эхчүүд хамрагдана. Түүнчлэн иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой, хүүхдүүдийг сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.