images

Нэхмэлийн үйлдвэрлэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-13


    ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" мэргэжлээр суралцах бакалаврын 13, магистрын хөтөлбөрийн гурван оюутанд тус тус тэтгэлэг олгох ёслол өнөөдөр боллоо. Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр энэ хичээлийн жилд дээрх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа ажээ. Мөн энэ үеэр "Говь", "Кашемир холдинг", "Блю скай кашемир", "Гоёл кашемир тэргүүтэй ноос ноолуурын томоохон үйлдвэрүүд шилдэг 10 ажилчнаа ШУТИС-ийн оройн ангид тэтгэлэгтэй суралцуулахаар болсон байна. Сүүлийн жилүүдэд экспортын голлох бүтээгдэхүүн болоод буй ноос, ноолуурын салбар хурдацтай хөгжиж хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчний эрэлт үүсээд буй. Тухайлбал, ноолуурын үйлдвэрлэлийн технологич инженер, хими технологич, механик инженер, нэхэх сүлжих автомат машины программист зэрэг нарийн мэргэжлийн 250 гаруй ажлын байр байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэхүү эрэлтийг шийдвэрлэхээр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, олон улсын байгууллага, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдтэй хамтран шинээр элсэгч оюутнуудыг тэтгэлэгт хамруулах ажлыг сүүлийн 4-5 жил хэрэгжүүлж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.