images

“Pearson”: Монгол политехник коллежиуд мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-11


   Монголын политехник коллежиудад энэ жилээс олон улсын “Pearson” байгууллагаас мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ. Дэлхийн 70 гаруй орон, 300 гаруй их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн тус хөтөлбөрийг манай улсын төрийн өмчит таван политехник коллеж, хувийн нэг политехник коллеж, хувийн нэг дунд сургууль хэрэгжүүлэх эрхээ авчээ. Тухайлбал, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Ховд аймгийн болон Техник технологийн, Үйлдвэрлэл урлалын политехник коллежиуд, "Олонлог эгзэ" дунд сургууль сургалтын хөтөлбөртөө мэдээллийн технологийн хичээлийг оруулж ирж байна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгч, суралцагч үндэсний болон олон улсын хос дипломтой төгсөх бөгөөд олон улсад ажиллах, дэлхийн 300 гаруй их дээд сургуульд элсэн суралцах боломж нь бүрэн нээгдэх юм. Харин олон улсын “Pearson” байгууллагын англи хэлний сургалтын цогц хөтөлбөрт БШУЯ-наас энэ жил төрийн өмчийн бүх ЕБС-ийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган сурагчийг хамруулахаар шийдвэрлээд буй. Улмаар цаашид үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.