images

Ус, цаг уурын салбарын ажилчдын цалинг 20-25 хувиар нэмэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-06


  Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын албан хаагчдын дундаж цалин 1.4-1.9 сая төгрөг болжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр цахим хуудаснаа мэдээлэхдээ Сангийн яам БОАЖЯ болон ХНХЯ-тай хамтарсан тушаалын дагуу нэмсэн гэж тайлбарлажээ. Ингэхдээ УЦУОШ-ний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох болон ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журмыг шинэчлэн баталсан байна. Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тус салбарын 1864 албан хаагчийн дундаж цалин 1.2-1.6 сая байснаас 1.4-1.9 сая төгрөг болж нэмэгдэж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.