Нийслэлийн үерийн хохирогчдод Австрали улс 250 мянган доллароор тусална
Чихэнд чимэгтэй
2023-08-29
Манай улсад өнгөрсөн сард болсон үерийн улмаас хохирсон иргэдэд Австрали улс 250 мянган долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү тусламжийг Монголын "Улаан загалмай" нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулан илгээх гэнэ. Энэ талаар Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кэти Смит “Австрали, Монгол улсууд хүнд хэцүү цаг үед бие биедээ тусалж ирсэн түүхтэй. Гуравдагч хөрш, жинхэнэ найзын хувьд Австрали улс Монгол улсын хөгжилд тус дэмжлэг үзүүлэхийн төлөө байна" гэжээ. Монголын "Улаан загалмай" нийгэмлэг нь нүүлгэн шилжүүлсэн айл өрхүүдэд хоол хүнс, бараа бүтээгдэхүүн тараах, Онцгой байдлын алба болон бусад эрх бүхий байгууллагад хохирол, нөлөөллийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн дэмжлэг, лавлагаа олгох ажлыг үргэлжлүүлэх гэнэ. Улмаар НҮБ-ын Хүн амын сангаас эмэгтэйчүүд, охидыг нүүлгэн шилжүүлсний дараа эрүүл ахуйг сахихад туслах зайлшгүй шаардлагатай зүйлсийг агуулсан хувцасны иж бүрдлээр хангах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.