Сурагчид энэ хичээлийн жилээс дөрвөн улирлаар хичээллэнэ
Чихэнд чимэгтэй
2023-08-24
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр А/388 дугаар тушаал гаргаж, сурагчдын хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар баталжээ. Тухайлбал, сурагчдын амралт I улирал буюу 11 дүгээр сард долоо хоног, II улирал буюу нэгдүгээр сард 20 хоног, III улирал буюу дөрөвдүгээр сард долоо хоног, харин зургадугаар сарын нэгнээс IV улирлын амралт эхэлж байгаагаар тооцохоор болсон байна. УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль"-д хичээлийн жил нь есдүгээр сарын 1-нээс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ЕБС-ийн суралцагч энэ хугацаанд 170-185 хоног хичээллэх ёстой хэмээн заасан байдаг. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн уг хуульд өөрчлөлт оруулсан байна. Манай улсад сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг байна. Дэлхийн 200 гаруй орны 61,1 хувьд нь ЕБС-ийн бага ангийн сургалт 38 долоо хоног, 68.4 хувьд нь суурь боловсролын сургалт 36-40 долоо хоног, 73,8 хувьд нь бүрэн дунд боловсролын сургалт 36-40 долоо хоног ордог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.