Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэн ялалт байгууллаа
Чихэнд чимэгтэй
2023-08-18
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо өнгөрөгч ням гарагт эхэлсэн сагсан бөмбөгийн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг өчигдөр Шри-Ланка улсын багийг 80-41 харьцаатайгаар хожиж түүхэн ялалт байгууллаа. Монголын сагсан бөмбөгийн холбоо нь 1962 онд байгуулагдаж, 2000 онд Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд (FIBA) элссэн бөгөөд үүнээс хойш манай насанд хүрэгчдийн эмэгтэй шигшээ баг FIBA-гийн чансаа олгодог албан ёсны тэмцээнд анх удаа оролцож, анхны хожлоо авч буй нь энэ юм. Энэ тоглолтын өмнө манай эмэгтэйчүүд Индонез, Ираны шигшээ багт хожигдсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.