Дэлхийн аваргад зодоглох чөлөөт бөхийн тамирчдыг нэрлэлээ
Чихэнд чимэгтэй
2023-07-31
Монголын чөлөөт бөхийн холбооноос ирэх есдүгээр сарын 16-24-ний өдрүүдэд Сербийн нийслэл Белград хотод болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх тамирчдын сорилго барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус барилдаанд түрүүлсэн тамирчдын ихэнх нь хоёр, гурав дахь удаагаа дэлхийн чанартай тэмцээнийг зорьж байгаа ажээ. Тухайлбал, Белградад зодоглох эмэгтэйчүүдийн багт Д.Отгонжаргал, Ч.Отгонтуяа, Б.Эрдэнэсувд, Х.Болортуяа, П.Орхон, Т.Энхжин, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан, Н.Загардулам нар багтжээ. Харин эрэгтэйчүүдийн багт З.Занабазар, Н.Наранхүү, Т.Тулга, Э.Тэмүүлэн, О.Сүлдхүү, Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Б.Бадамдорж, М.Лхагвагэрэл нар тус тус барилдах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.