images

Зам засварын ажил хийхээр 27 чиглэлийн тээврийн хэрэгслийн маршрутыг түр өөрчлөв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   "Чингис хаан" музейн уулзвараас Бээжингийн гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг түр хааж автозамын хучилт хийж, доош суусан хашлага, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт, бетонон хучилтын түвшинд тааруулж засахаар боллоо. Иймээс өнөө орой 23 цагаас эхлэн 30-ны өглөө 6 цаг хүртэл нийтийн тээврийн 27 чиглэлийн маршрутыг өөрчлөв. Ингэхдээ Анкарагийн гудамжаар 10, Токиогийн гудамжаар дөрөв, Жуулчны гудамжаар найм, Энхтайваны өргөн чөлөөгөөр хоёр, Бага тойруугаар хоёр, Их сургуулийн гудамжаар нэг чиглэлийн тээврийн хэрэгсэл зорчихоор зохицуулжээ.

Анкарагийн гудамжны замаар

Ч:7 Нисэх-МУБИС-Ард кино театр

Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг төв

Ч:23 Чингэлтэй /Зүрх уул/-МУБИС-Цэцэг төв

Ч:28 Сэлх-7 буудал-Ард кино театр

Ч:35 Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол

Ч:49 1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв

Ч:55 Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБааз-Согоотын гудамж

Ч:69А Зунжин худалдааны төв-Ард кино театр

ХО2 Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв

ШҮ:5 Ард кино театр-Зунжин худалдааны төв

Токиогийн гудамжны замаар

Ч:29А Сэлбэ амралт -Сансар-Хөгжим бүжгийн коллеж-Өргөө амаржих газар

Ч:66 Зайсан-Цэцэг төв-11-р хороолол

Ч:72 Богдхан амралт-Төв номын сан-МУБИС-Хөгжим бүжгийн коллеж

Ч71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай

Жуулчны гудамжны замаар

Ч30 Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр

Ч34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ 3

Ч48 Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Ч48А Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Ч53 Яармаг-МУБИС

Ч63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр

ШҮ1 Сүхбаатарын талбай-5 Шар

ШҮ6 МУБИС-Архивын ерөнхий газар

Энхтайваны өргөн чөлөөний замаар

Ч:40 Мах импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран

Ч:51 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв

Бага тойруугийн замаар

Ч:57 Улаанчулуут-Их наран-МУИС

Ч:57Б Алтан овоо-Улаанчулуут-Их наран-МУИС

Их сургуулийн гудамжны замаар

Ч39 Сансар-3,4-р хороолол

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.