ЕБС-ийн хоол зүйчийн сургалтад энэ сарын 30-ныг хүртэл бүртгэнэ
Чихэнд чимэгтэй
2023-07-28
Боловсрол, шинжлэх ухааны яамны “Ажлын хэсэг байгуулах тухай” 2021 оны А/336 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 36 сургуульд хоол зүйчийг хөрвүүлэн сургахаар шийдвэрлэсэн билээ. Энэ төслийн хүрээнд одоогоор 26 оюутан суралцаж, 14 оюутан нь төгсөөд байгаа юм. Тэгвэл ээлжит 10 оюутныг сонгон шалгаруулж суралцуулахаар бүртгэж эхэлжээ. Эдгээр суралцагчид нь Багануур, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн хоол зүйч”-ээр хөрвүүлэн сурч, тухайн сургуульд таваас доошгүй жил тогтвортой ажиллах юм байна. Тавигдах шаардлага нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй 40-өөс доош насны иргэд байх юм. Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж, хоёр шатны нийлбэр дүнгээр 60-аас дээш хамгийн өндөр оноо авсан иргэд тухайн сургуулийн захирал, Боловсролын ерөнхий газартай гурвалсан гэрээ байгуулж сургана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.