Өмнөговь: Туршилтын цооногоос гарсан байгалийн хий гурван цагийн турш шатжээ
Чихэнд чимэгтэй
2023-07-26
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд метан хий олборлохоор ажиллаж буй Австралийн компанийн туршилтын цооногоос хий гарсан талаар тус компани мэдээллээ. 8400 км/кв талбай бүхий "Гурвантэс XXXV CGS" төслийн хүрээнд нүүрсний давхаргаас метаны хий олборлох зорилготой “TMK Energy” компанийн “Lucky Fox-1” туршилтын цооногоос хий гарч гурван цагийн турш шатсан хэмээн компанийн өчигдөр гаргасан мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн өрөмдлөгийн үр дүнд тус компани 200 метрийн зайтай гурван цооног байгуулж, гүний шахуурга суурилуулан газрын гадаргуу дээрх төхөөрөмжүүдтэй холбосон бөгөөд тохиргоо хийж ус шавхсаны дараа ийнхүү анхны хий гарсан нь энэ юм. Австралийн компани төслийн талбайгаас хий олборлон Монголын дотоодын зах зээл, улмаар Хятад улсад экспортлох зорилготой ажээ. “TMK Energy” компани Гурвантэсийн талбайн лицензийг эзэмшигч Монголын “Telmen Resources“ компанийг 2022 оны хоёрдугаар сард худалдаж авсан бөгөөд “TMK Energy”-ийн Захирлуудын зөвлөлийн найман гишүүний гурав нь Монгол улсын иргэд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.