images

Монгол, Японы хүүхдийн эмч нар нэг настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-20


   ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй, ой найман сартай охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ. Мэс заслыг өнгөрсөн зургадугаар сарын 10-нд Монгол, Японы Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хамтран хийсэн юм. Охин Ховд аймгийнх бөгөөд түүнд гуч гаруй настай авга ах нь хөдөөнөөс ирж донор болжээ. Ингээд мэс засал амжилттай болсны дараа сар гаруй хугацаанд эмчилгээ хийснээр охины бие нь сайжирч эмнэлгээс гарсан байна. Тус хагалгааг хийхээр ЭХЭМҮТ Японоос хүүхдийн мэс заслын гурав, сэхээн амьдруулахын нэг эмчийг урилгаар авчирсан юм. Мэс заслыг хийхэд Монголын талаас ЭХЭМҮТ болон УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн 60 гаруй эмч, сувилагч оролцжээ.

Зураг дээр: Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа нь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.