Хэнтий: 3200 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оруулав
Чихэнд чимэгтэй
2023-07-17
Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болох Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг угтан тус аймаг олон хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, 3200 хүний суудалтай, 600 автомашины зогсоолтой төв цэнгэлдэх хүрээлэн байгуулж ашиглалтад оруулаад байна. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугаар боловсон болон эко нойл, ногоон байгууламж, дугуйн, гүйлтийн, явган хүний зам, хөл бөмбөгийн болон сагсны талбайг шийдэж тохижуулжээ. Мөн энэ сарын 27-ны өдөр шинэ музейгээ нээж, түүх соёлын ховор нандин үзүүлбэрүүдээ дэлгэн танилцуулахаар болсон байна. Шинэ музейг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн тэргүүтэй ажлын хэсэг дэглэсэн бөгөөд үзмэрийн хоргууд нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ онцлогтой аж. Дашрамд дурдахад, Хэнтий аймгийн Чингис хаалганаас уруудах замд аймагтаа ирж буй иргэдийг майхантайгаа буудаллаж гэр барихад зориулж 10 ширхэг эко нойл бүхий отоглох цэг байгуулах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.