Үндэсний их баяр наадамд 656 шагайн харваач цэц мэргэнээ сорьжээ
Чихэнд чимэгтэй
2023-07-13
Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт 83 багийн 656 харваач цэц мэргэнээ сорьжээ. Үүнээс Монгол улсын хошой мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" компанийн багийн харваачид тэргүүн байрыг эзэлсэн бол Монгол улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэрэх бурд" компанийн баг дэд байр, Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай Архангай аймгийн "АПУ" компанийн баг, "Алдар спорт хороо"-ны баг тус тус гуравдугаар байрыг эзэллээ. Харин өсвөрийн 10 багийн 79 харваачаас тэргүүн байранд Дорноговь аймгийн "Хулшанд" компанийн баг, дэд байранд Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг, гуравдугаар байранд Өвөрхангай аймгийн "Ов алтан аргай шонхор" баг тус тус шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.