images

XIV Далай ламын төрсөн өдрөөр мал сэтэрлэж бэлэг барив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-07


   Дээрхийн Гэгээн XIV Далай ламын мэлмий гийсэн өдөр өчигдөр тохиож тэрбээр 88 нас зооглолоо. Энэ ойд зориулан "Жавзандамба хутагт" төвийнхөн мал сэтэрлэж буян үйлдэв. Тус төв Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Байшинтын хийдийн туурин дээр сэргээн барьсан Дашчойлин сүмд адуу, ямаа тус бүр гурав, бяруу, тором тус бүр нэгийг 12 хоньтой сэтэрлэжээ. Түүнчлэн "Жавзандамба хутагт" төв Баяндэлгэр сумын болон сургуулийн номын санд Буддын сургаалын болон хүүхдийн зохиолын 134 ширхэг ном, гавж Д.Нямсамбуу, гэвш лхаарамба Түвдэннамдаг, Түвдэнчойсан нарын тайлбар хичээлтэй 50 ширхэг флашийг хандивлаж ном түгээх буян үйлдлээ. Улмаар Дашчойлин сүмд ирсэн нутгийн малчдад "Хутагт Алтангэрэл", "Очироор огтлогч", "Тарвачэнбо", "Үлгэрийн далай" тэргүүтэй "Ганжуур"-ын судар тараасан байна. Мөн Далай ламын 88 насны төрсөн өдөрт зориулан Эрдэнэмандал хийдийн жасын сүргээс 28 бог мал сэтэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.