images

Хүн амьдрахад хамгийн тааламжтай хотоор Австрийн Вена шалгарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-26


     Их Британийн эдийн засгийн судалгааны “Economist Intelligence Unit” байгууллага амьдрахад тааламжтай хотуудын индексийг гаргасан байна. Энэ жил Австрийн Вена хот 100 онооноос 98.4 оноо авч 173 хотоос нэгдүгээрт жагссан байна. Тус хот нь судалгаа хийгдэж эхэлснээс хойш сүүлийн таван жилийн дөрвөн жилд нэгдүгээрт орсон юм. Удаах байруудад Данийн Копенгаген, Австралийн Мельбурн, Сидней, Канадын Ванкувер, Швейцарын Цюрих, Японы Осака хотууд орсон байна. Тус байгууллага хүн амьдрахад таатай хотын индексийг тогтвортой байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, соёл, байгаль орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн таван чиглэлээр үнэлж тооцдог ажээ. Дэлхийн томоохон хотуудаас Лондон 46 дугаар байранд, Нью-Йорк 69 дүгээр байранд жагссан нь өнгөрсөн оныхоос тус тус 10 гаруй байраар ухарсан хэрэг болов. Ази тивээс Сөүл, Хонконг, Тэйбэй, Осака, Токио, Сингапур хотууд нэрлэгдсэн байна. Харин хүн амьдрахад хамгийн таагүй хотоор Сирийн Дамаск тэргүүлж, Ливийн Триполи хот удаалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.