images

160 орны 1.6 сая мөргөлч Мекка хотод цугларав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-26


     Ислам шашинтнуудын сүүлийн хэдэн жил тохиогоогүй хамгийн олон мөргөлчид цугласан хаж мөргөл ариун Мекка хотод өчигдөр эхэллээ. Саудын Арабын тус хотод баасан гарагийн байдлаар 160 орны 1.6 сая мөргөлч очсон бөгөөд энэ тоо 2.5 саяд хүрч түүхэн дэх хамгийн олон хүн цугласан мөргөл болж байх магадлалтай аж. Тэдний мөргөл ням гарагийн өглөө эрт Кааба буюу ариун чулууг тойрох зан үйлээр эхэлжээ. Мекка хотод цаг агаар 45 хэм хүртэл халж буй тул мөргөлчдөд эмнэлгийн тусламж үзүүлэх 32 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.