images

НАСА дэлхийн мэдээллийн төв байгуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-23


     НАСА хувьсан өөрчлөгдөж буй энэ дэлхийд дасан зохицож, хариу арга хэмжээ авахад туслах зорилгоор олон нийт болон шийдвэр гаргагчдад мэдээлэл өгөх Дэлхийн мэдээллийн төвийг Вашингтон дахь төв байрандаа шинээр байгуулснаа өчигдөр зарлалаа. Ингэснээр бид НАСА-гийн 60 жилийн турш дэлхийн хиймэл дагуул, сансрын станцаас цуглуулсан мэдээллийг ашиглах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, НАСА-гийн өгөгдлүүд үерийн эрсдэл, ой хээрийн түймрийн менежментийг үнэлэх, ган гачиг, шуурганы талаар мэдээлэх зэргээр байгалийн гамшиг, хүрээлэн буй орчны сорилттой тулгарахад хүн төрөлхтөнд туслах ажээ. Одоогийн байдлаар Дэлхийн мэдээллийн төвийн вэбсайтад Канадын ой хээрийн түймрийн утаа, агаарын чанар, ургац тариалалт бохирдлыг бууруулж байгаа тухай мэдээллүүд оруулсан байгаа бөгөөд энэ нь гал сөнөөгч, газар тариаланч зэрэг олон хүний өдөр тутмын амьдралд чухал хэрэгцээтэй мэдээлэл юм. НАСА байгууллага дотроо шинэ төв нээж тууз хайчлах ёслолоо зургадугаар сарын 21-нд хийсэн бөгөөд ирэх даваа гарагт олон нийтэд зориулан нээлтийн ёслолоо албан ёсоор хийнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.