Нью-Йорк: Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди йогийн үзүүлбэр үзүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-06-22
АНУ-д төрийн айлчлал хийж буй Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны зүлгэн дээр йогийн үзүүлбэр үзүүлэв. “Дэлхийн йогийн өдөр”-ийг тохиолдуулан Холливүүдийн жүжигчин Ричард Гир тэргүүтэй 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 135 угсаатан үндэстний иргэд оролцсон иогийн дасгал үзүүлбэр болсон бөгөөд тэрбээр энэхүү арга хэмжээнд оролцсон байна. Тус арга хэмжээ нь оролцсон хүний тоо, цар хүрээгээрээ энэ төрөлдөө Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Н.Моди 2014 онд НҮБ-д санал хүргүүлж “Дэлхийн йогийн өдөр”-ийг бий болгосон бөгөөд энэ удаад тэрбээр Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг Махатма Гандийн хөшөөний өмнө толгойгоо бөхийлгөн хүндэтгэл үзүүлээд, дараа нь йогийн үзүүлбэрт оролцсон байна. Тэрбээр "Өнөөдөр энд бараг бүх үндэстэн угсаатны хүмүүс цугларсан байна. Йог бол бид бүгдийг нэгтгэдэг зүйл" гэж хэлжээ. Улмаар иог нь зүгээр дэвсгэр дэвсээд дээр нь дасгал хийх биш, харин амьдралын хэв маяг болох тухай өгүүлэв. Тэрбээр ялангуяа шар дэвсгэр дээр зогсон кобра могойн байршил, down dog байршил зэрэг йогийн янз бүрийн байрлал, хөдөлгөөнийг чадварлаг гүйцэтгэсэн байна. Н.Моди өдрийн уулзалтуудаа өндөрлөөд ерөнхийлөгч Жо Байден болон түүний гэргийн хамт Цагаан ордонд оройн зоог барьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.