images

“Starbucks”-аас халагдсан эмэгтэй 600 мянган долларын нөхөн төлбөр авахаар болов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-06-16


     Америкийн “Starbucks” компанид ажиллаж байгаад халагдсан цагаан арьст эмэгтэйн гаргасан нэхэмжлэлийг Нью-Жэрси мужийн холбооны шүүх хэлэлцээд, компанийг 25.6 сая доллароор торгохын зэрэгцээ уг эмэгтэйд 600 мянган долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргажээ. Шеннон Филлипс хэмээх тэр эмэгтэй “Starbucks” компанийн салбарын менежерээр ажиллаж байхдаа халдагдсан юм. Энэ бүхэн 2018 онд тус кафэд хар арьст хоёр эрэгтэй хүн орж ирснээс үүджээ. Тэр хоёр эрийн нэг нь нойлын өрөөнд орох гэхэд ажилтнууд түүнийг юм худалдаж аваагүй учраас бие засах өрөөнд оруулахгүй гэснээс маргаан үүссэн бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа хоёр эрийг гавлан авч явжээ. Энэ явдал олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар “Starbucks” компани орон даяарх 800 салбараа нэг өдөр хааж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх сургалтыг ажилтнууддаа өгсөн юм. Улмаар салбарын захирал Ш.Филлипсийг ажлаас нь халсан байна. Гэвч тус салбарын бас нэг менежер болох хар арьстай эрэгтэйг халаагүй тул Ш.Филлипс цагаан арьстайгаасаа болж халагдсан хэмээн 2019 онд шүүхэд хандсан юм. Түүний өмгөөлөгчид “Starbucks” компанийг болсон явдлын мөрөөр арга хэмжээ авсан болж харагдахын тулд буруугүй хүнийг золигт гаргасан хэмээн заргалдсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.