Л.Месси хамгийн хурдан гоолоо орууллаа
Анд нөхдийн мэдээ
2023-06-16
Бээжинд өчигдөр болсон Аргентин-Австралийн хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээний үеэр Лионель Месси эхний үеийн хоёр дахь минут буюу 79 секундэд эсрэг багийнхаа хаалганд бөмбөг хийсэн нь түүний замналын хувьд хамгийн хурдан хийсэн гоол нь болов. Үүнээс гадна тэрбээр тоглолтын нэгээс бусад бүх минутад гоол оруулсан ховорхон үзүүлэлтийн эзэн болжээ. Дээрх тэмцээний 68 дахь минутад Аргентины багийн хамгаалагч Х.Песселья дахин нэг гоол оруулснаар тоглолт 2:0-ийн харьцаагаар өндөрлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.