Өмнөд Солонгосын хүний эрхийн байгууллагууд гадаад ажилчдын эсрэг явуулж буй бодлогыг эсэргүүцэв
Анд нөхдийн мэдээ
2023-06-15
Өнөөдөр Өмнөд Солонгос улсын хүний эрхийн байгууллагууд Засгийн газартаа хандаж, хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг шалгах, саатуулах ажиллагааг зогсоохыг шаардав. “Цагаач ажилчдын тэгш эрхийн төлөөх нэгдэл”, “Дүрвэгсдийн эрхийг хамгаалах төв” зэрэг 60 орчим байгууллага Сөүл хотын Ёнсан дүүрэг дэх Солонгосын дайны дурсгалын ордны өмнө хэвлэлийн бага хурал хийж “Гадаадын иргэдийг баривчлан саатуулж, албадан гаргаж буй хүчирхийллийн үйлдлийг эрс буруушааж байна” гэжээ. Улмаар “Хэзээ ч хууль бус оршин суугч болж мэдэх хууль эрхзүйн зүй бус тогтолцоо, цагаачлалын албаны хатуу бодлого, засгийн газрын цагаачлалын талаарх бодлогын бүтэлгүйтэл зэрэг шалтгааныг арилгахгүйгээр, бичиг баримтгүй гадаад иргэдийг барьж цагдах замаар энэ асуудлыг шийдэж чадахгүй" хэмээн шүүмжилсэн байна. Тус улсын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдтэй тэмцэх Засгийн газрын хоёр дахь удаагийн хамтарсан арга хэмжээг энэ сарын 12-ноос долдугаар сарын 31-нийг хүртэл 50 хоногийн хугацаанд явуулж байгаа аж. Өнгөрсөн 3-4 дүгээр сард хийсэн анхны ажиллагааны үеэр хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан 7578 гадаадын иргэнийг саатуулж, 6863 иргэнийг албадан гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.