images

ОХУ-д болсон хөөмийн наадамд Ховдын авьяастнууд түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-12


   Олон улсын хөөмийн анхдугаар наадам ОХУ-ын Горный Алтайд болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол, Хятад, Казахстан, Киргиз, Халимаг, Тува, Хакас, Буриад, Саха улсуудаас давхардсан тоогоор 200 орчим уран бүтээлч таван төрөлд оролцжээ. Манай улсаас энэхүү наадамд Ховд аймгийн "Цаст-Алтай" сургуулийн тавдугаар ангийн сурагч Б.Мөнх-Очир хүүхдийн төрөлд, тус аймгийн театрын уран бүтээлчид төрөл тус бүртээ тэргүүлжээ. Тухайлбал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын туульч Ч.Баатарсүрэн шилдэг туульчаар, Б.Галбадрах шилдэг хархираа хөөмийчөөр, "Жангар" хамтлаг хамтлагийн төрөлд, шилдэг эмэгтэй хөөмий болон этник төрлүүдэд Д.Золзаяа нар тус тус түрүүлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.