Улсын бүртгэлийнхэн Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллав
Чихэнд чимэгтэй
2023-06-09
Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын ажилчид өнгөрсөн сарын 31-ний өдөр Улаанчулуутын хогийн цэгт очиж иргэдтэй уулзжээ. Энэ үеэрээ 1981 онд олгосон иргэний улаан паспортаас хойш иргэний үнэмлэх огт аваагүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, эцэг эх, төрсөн он, регистрийн дугаарын зөрчилтэй, бичиг баримтгүйгээс нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж байгаагүй, нас тогтоолгохоор шүүхийн байгууллагад хандсан боловч тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй шалтгаанаар шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зэрэг 47 иргэний мэдээллийг тодруулж, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шалгалт хийжээ. Тэд энэхүү зөрчлийг арилгахаар УБЕГ-ын Хяналт шалгалтын газар болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан мэдээлэл хүргүүлж хамтарч ажиллахаар болсон байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангиуд болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран ял эдэлж буй иргэдийн мэдээллийг шалгаж зөрчлийг арилгуулж эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.