Мессигийн сургаар тоглолтын тасалбарын үнэ огцом өсчээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-09
Лионель Месси Европын лигийг орхиж Британийн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн эзэмшдэг MLS "Inter Miami CF" багт орно гэсэн мэдээ гарсны дараа Майамид болох тоглолтын тасалбарын үнэ огцом өссөн байна. “Chicago NBC Broadcasting” телевизийн мэдээлснээр “Л.Месси хэзээ тоглож эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн ч түүнийг тус багт орж тоглох нь тодорхой болсноос хойш 24 цагийн дотор тасалбарын үнэ огцом өссөн" гэжээ. Тодруулбал, долдугаар сарын 21-нд Мексикийн “Cruz Azul” багтай хийх Хойд Америкийн лигийн тоглолтын тасалбарын үнэ 29 доллар байснаа нэг өдрийн дотор 477 доллар болж өссөн байна. Түүнчлэн наймдугаар сарын 25-нд болох “"Inter Miami” болон “New York Red Bulls” багуудын тоглолтын тасалбарын үнэ 5-ны өдөр 99 доллар байсан бол өнөөдрийн байдлаар 347 доллар болжээ. Улмаар нийт 12 мянга гаруй тасалбар зарагдсан тухай WGN телевиз мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.