Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь болгохыг дэмжив
Чихэнд чимэгтэй
2023-06-09
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр хэлэлцлээ. Тус хуулийн төсөлд сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квот 20 хувь байсныг 40 хувь болгон нэмэгдүүлэх агуулгыг тусгаж гишүүдийн олонх дээрх заалтыг дэмжсэн байна. Үүний дараа хоёр дахь хэлэлцүүлгээр энэ заалтыг оруулах бэлтгэл ажлыг холбогдох байнгын хороод эхлүүлээд байгаа юм. Түүнчлэн УИХ дахин нэг удаа эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг нэмэх асуудлыг хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.