images

Украины хөлбөмбөгийн од Александр Зинченко дайнаас хойш эх орондоо анх удаа очив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-06


     Украины хөлбөмбөгийн од Александр Зинченко Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаа эх орондоо очжээ. “Arsenal” багийн тоглогч 26 настай залуу Премьер лигийн тоглолтын хуваарийн улмаас нутагтаа очиж чадахгүй байсан тул Английн хөлбөмбөгийн улирал дууссан даруй нутаг буцсан байна. Улмаар CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Украины бодит нөхцөл байдлын талаар “Гар утаснаасаа харж байсан мэдээллүүдээс тэс ондоо байна” хэмээн ярьжээ. Мөн юуны өмнө өсөж төрсөн нутагтаа ирсэндээ маш их баяртай байгаагаа хэлээд "Бөмбөгдөлтийн улмаас гурван хүн амь үрэгдсэн" зэргээр нөхцөл байдал хүнд байгаа тухай өгүүлсэн байна. Тэрбээр Киевийн хойд хэсэгт орших бөмбөгдөлтөд өртсөн сургуульд очсныхоо дараа Украины хөлбөмбөгийн өөр нэгэн од Андрей Шевченкогийн хамт сургууль дахин барих санаачилга гаргажээ. Мөн нутагтаа очсон даруй Владимир Зеленскийн байгуулсан “United 24” хандив цуглуулах байгууллагын элч боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.