Шинэ Зеландад онгоцны зорчигчдын биеийн жинг хэмжиж байна
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
Шинэ Зеландын “Air New Zealand” агаарын тээврийн компани Окландын нисэх онгоцны буудалд энэ сарын 29-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны хооронд таван долоо хоногийн турш зорчигчдын биеийн жинг үзэж байгаа ажээ. Энэ талаар тус компани тайлбар хийхдээ энэхүү судалгаа нь таван жил тутамд нэг удаа хийгддэг, онгоцны нийт ачаа тээшний жинг тодорхойлох зорилготой сайн дурын үндсэн дээр явагддаг ажиллагаа гэсэн байна. Тус компанийн ачааллын хяналтын мэргэжилтэн Аластэр Жэймс "Онгоцны зорчигчид, багийн гишүүд, гар тээш, хоол зэрэг бүх зүйлийг жинлэнэ" хэмээн тайлбарлаад зорчигчдын жингийн судалгааг сайн дурын үндсэн дээр, хувийн мэдээллийг нууцалж хийгддэг бөгөөд биеийн жингээ үзүүлэхийг хүсээгүй хүмүүс хамрагдахгүй байж болохыг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.