images

Вьетнам улсад электрон тамхийг хориглож утаат тамхины үнийг нэмлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


     Вьетнамын засгийн газар электрон тамхины хэрэглээг хориглох, тамхины үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан “Тамхигүй өдөр”-ийг угтан хүн амын тамхидалтыг бууруулах арга хэмжээ ажээ. Тус улсын ерөнхий сайд Фам Мин Трин тамхины хяналтыг чангатгах журам баталсан байна. Энэхүү журмын дагуу орон нутгийн засаг захиргаанд электрон тамхины худалдаа, хэрэглээг хориглох зохицуулалт хийхийг зөвлөжээ. Мөн тамхины татварыг нэмэгдүүлэх, доод үнийн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсон аж. ДЭМБ-ын Вьетнам дахь төлөөлөгч Анжела Пратт дэлхий дээр хамгийн хямд үнэтэй байдаг Вьетнамын тамхины үнийг өсгөх хэрэгтэйг онцолжээ. Тус улсад нэг хайрцаг тамхи 10 мянган донг буюу монгол төгрөгөөр 1000 гаруй төгрөгийн үнэтэй байдаг аж. Мөн ажлын байр, зоогийн газар, зочид буудал, кофе шоп зэрэг газруудад тамхи татдаггүй бүсүүдийг өргөтгөж, электрон тамхины сурталчилгааг хориглохоор болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.