images

400 жилийн өмнө зурсан зураг дээрээс “Nike”-ийн лого олдсон уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


      400 жилийн өмнө зурсан хөрөг зураг дээрх гутлаас “Nike” брэндийн лого илэрсэн нь олны анхаарлыг татаж байна. Британийн “Daily Mail” сонины мэдээлснээр, Лондон дахь Үндэсний музейд байдаг "Хүүгийн хөрөг" зураг дээрх хүүгийн гутал дээр цагаан өнгийн тэмдэгт сийлсэн нь “Nike”-ийн логотой төстэй харагдаж, хүмүүс түүнийг янз бүрээр тайлбарлаж байна. Энэхүү зургийг 1652 онд 17 дугаар зууны үеийн Голландын зураач Фердинанд Болл зуржээ. Зураг дээрх хүү бол зураачийн эхнэрийн үеэл бөгөөд чинээлэг дарсны худалдаачны хүү юм. Охинтойгоо уг зургийг үзсэн Фиона Поскеет "Би гутал дээрх логог хараад, цаг хугацаагаар аялагч байдаг эсэх талаар охинтойгоо удаан ярилцсан" гэжээ. Уг зураг олон нийтийн сүлжээнд нэлээд их хандалт аваад байгаа бөгөөд цахим хэрэглэгчид "Би цаг хугацаагаар аялагч байдаг гэдэгт итгэж байна", "Энэ гутал 400 жилийн өмнөх гутал мөн үү? Гайхмаар юм" гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байна. Тус музейн ажилтан “Энэ зураг цахим хэрэглэгчдийн дунд алдартай болсонд баяртай байна. Зарим хүмүүс 400 жилийн өмнө зурсан зураг гэхэд итгэхийн аргагүй орчин үеийн хэлбэр хийцтэй юм гэж дүгнэсэн” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.