images

Шинэ Зеланд улсаас Монгол улсад суух шинэ Элчин сайдыг зарлав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-05-24


     Шинэ Зеландын Гадаад харилцааны сайд Наная Махута Монгол улсад суух шинэ Элчин сайдынхаа нэрийг өчигдөр зарлажээ. Тус улс Бээжинд суугаа Шинэ Зеландын дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Жэймс Үэйтийг Улаанбаатарт томилон суулгахаар болсон байна. Шинэ Зеландын Засгийн газрын албан ёсны вэбсайтад бичсэнээр бол Ж.Үэйт нь Монголд Элчин сайдаар ажиллахын сацуу өмнөх албан тушаалаа хэвээр хадгална гэнэ. “Шинэ Зеланд, Монгол хоёр улс нь урт удаан хугацаанд найрсаг харилцаатай явж ирсэн” хэмээн Н.Махутагийн хэлснийг тус сайт эш татаад, Монголын уул уурхай, хөдөө аж ахуйн салбар, олон нийтийн байгууллагад Шинэ Зеландын цөөн тооны иргэд ажиллаж буйг дурдсан байна. Жэймс Үэйт нь Шинэ Зеланд улсын гадаад харилцааны салбарт 18 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд АНУ, Индонез зэрэг хэд хэдэн оронд ажиллаж байсан, түүхийн шинжлэх ухааны доктор хүн ажээ. Тэрбээр шинэ албан үүргээ Бээжингээс гүйцэтгэнэ гэнэ.  

Зураг дээр: Шинэ Зеландын Гадаад харилцааны сайд Наная Махута.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.