Японд хамгийн үнэтэй зайрмаг бүтээж Гиннесийн дээд амжилт тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-24
Японы нэгэн амттаны брэндийн бүтээсэн зайрмаг дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг болж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Тэрхүү зайрмаг нь 130 грамм хэмжээтэй, үнэ нь 873,400 иен бөгөөд тус улсын тансаг зэрэглэлийн зайрмагны "Cellato" брэндээс гаргасан "Бакүяа" нэртэй цагаан зайрмаг юм. Зайрмагны нэр нь “Цагаан шөнө” гэсэн утгатай ажээ. Түүний орц найрлагад Италийн Альбагийн хамгийн сайн цагаан трюфель орсон бөгөөд нэг кг нь 2 сая иений үнэтэй байдаг аж. Саке хэмээх япон архи нэрэхэд хэрэглэдэг хоёр төрлийн бяслаг мөн найрлагад нь оруулсан байна. Энэ зайрмагийг бүтээхийн тулд янз бүрийн оролдлого хийсэн, тэр дундаа fusion хоолоороо алдартай тогооч хөлсөлсөн гэнэ. "Зөв амтыг олж авахын тулд маш их сорилт даван туулж жил хагасаас илүү хугацаа зарцуулсан" гэж “Cellato”г-ийн гүйцэтгэх захирал хэлжээ. Одоогоор "Бакүя" зайрмаг зөвхөн “Cellato”-гийн албан ёсны вэбсайтаар худалдаалагдаж байна. Энэхүү зайрмаг нь мөн нь Киотогийн гар урчуудын гараар урласан халбага, багцуудаас бүрддэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.