images

Балбын ширваа Эверэстийн оргилд 28 удаа гарч дээд амжилт тогтоолоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-24


     Балбын ширваа, 53 настай Ками Рита Эверэстийн оргилд долоо хоногийн дотор хоёр удаа гарч, нийт 28 удаа авирснаар дэлхийн дээд амжилт тогтоолоо. Өмнө нь тус улсын өөр хөтөч, ширваа Баасан Даваа тус оргилд 26 удаа авирч түүнтэй ижил дээд амжилтын эзэн болсон ч К.Рита энэ амжилтаа ганцхан долоо хоногийн дотор хоёроор ахиулав. Тэрбээр өмнө нь 2019 оны тавдугаар сарын 15, 21-нд мөн долоо хоногт хоёр удаа оргилд гарч шинэ амжилт тогтоож байжээ. К.Рита 1994 оны тавдугаар сард уулчин аавыгаа даган анх удаа Эверэстийн оргилд гарч байсан гэнэ. Харин өнгөрсөн оны тавдугаар сард гурван хүүгийн ээж Ракпа тус оргилд 10 дахь удаагаа авирсан бөгөөд энэ нь Эверэстэд эмэгтэй хүн хамгийн олон авирсан амжилт ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.