Япон, Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай нар Токиод хамтдаа зоог барьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-23
Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн эхнэр Юко Кишида, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлийн гэргий Ким Гён Хий нар даваа гарагт Хирошима хотод хамтдаа үдийн зоог барьжээ. Тэд Риши Сунакийн хийсэнтэй ижил япон үндэсний окономияки хоолыг зооглосон бөгөөд хоёр улсын соёл, тэжээвэр амьтан, гэр бүл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ярилцсан байна. Тэд өнгөрсөн гуравдугаар сард Юн Сок Ёлийн Японд хийсэн айлчлалын үеэр анх уулзаж танилцсан бөгөөд энэ удаагийнх тэдний гурав дахь уулзалт болж байгаа юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр хатагтай Ю.Кишида тус улсад айлчлахдаа "Их 7" бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Гён Хий тэргүүн хатагтайтай ажлын бус цагаар уулзахаар тохиролцсон аж. Улмаар сая уулзахдаа Ю.Кишида "Ойр ойрхон уулзалдаж харилцаагаа гүнзгийрүүлье" гэжээ. Энэ бүхэн нь тус улсуудын төрийн тэргүүнүүд хоёр орны түүхэн зөрчилдөөнтэй асуудлыг эв эеэр шийдэхээр идэвхтэй ажиллаж байгаагийн илэрхийлэл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.