images

Риши Сунак Хирошимад япон хоол хийж буй зургаа жиргээнд оруулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-23


     Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Японы Хирошимад болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ард түмэнтэй олон нийтийн сүлжээгээр маш өвөрмөц байдлаар харилцаж япончуудын анхаарлыг татсан байна. Тэрбээр Японд суугаа Их Британийн Элчин сайдын яамны Twitter хуудсанд оруулсан постдоо Хирошимад япон үндэсний окономияки гэдэг хоолыг хийж байгаа зургаа нийтэлжээ. Энэ нь цахим орчинд 120 мянга гаруй хандалт авсан байна. “Их 7”-гийн уулзалтад оролцсон бусад орны удирдагчид өөрсдийн цахим хуудсандаа уг уулзалтын талаарх мэдээлэл оруулсан бол Р.Сунак нь маш олон япон дагагчтай Элчин сайдын яамны цахим хуудсыг ашиглан энэ мэдээллээ оруулжээ. Мөн тэрбээр Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн дэмждэг мэргэжлийн бэйсболын багийн лого бүхий улаан оймс өмссөн зургаа нийтэлсэн юм. Үүний дараа “Kyodo News” агентлаг түүнийг “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дипломат ажиллагаа амжилттай явуулж байна” гэсэн байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.