Хойд Солонгост сурагчийн дүрэмт хувцасны шинэ загвар гарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-05-23
Хойд Солонгост сурагчдын зуны шинэ дүрэмт хувцсыг танилцууллаа. Сургуулийн дүрэмт хувцсыг Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Уны санал болгосон загвараар хийсэн гэж мэдээлжээ. Тус улсын төв хэвлэл болох “Хөдөлмөр” сонин “Үйлдвэрлэлийн урлаг, соёл иргэншлийн хөгжил” нийтлэлдээ ерөнхий нарийн бичгийн дарга Ким сурагчдынхаа дүрэмт хувцасны загвартай танилцаж сайшаасан тухай дурджээ. Нийтлэгдсэн зургуудаас харахад сурагчид нийтлэг улаан зангиа зүүж, эрэгтэй сурагчид цэнхэр өнгийн шорт өмссөн байна. Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 10-нд Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-аас зохион байгуулсан Үндэсний үйлдвэрлэлийн урлагийн үзэсгэлэнд сурагчдын дүрэмт хувцасны загварыг танилцуулсан бөгөөд энд танилцуулсан дүрэмт хувцсыг өмсөхөөр болж байгаа ажээ. Тус загварт танилцуулснаар шортыг зөвхөн бага, дунд ангийн эрэгтэй сурагчид л өмсөх ажээ. Энэ тухайд тус улсын Засгийн газрын мэдээлснээр сурагчдын насны онцлогт тохирсон өнгө, загвараар урласан гэж тайлбарлажээ. Улмаар “Үйлдвэрлэлийн урлаг хөгжихийн хэрээр бид өөрсдийн хэв маягаараа хувцаслах соёлыг бий болгож байна” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.