Монгол эрдэмтэн шинэ зүйлийн аалз нээж, багшийнхаа нэрээр нэрлэв
Анд нөхдийн мэдээ
2023-05-23
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуяг шинэ зүйлийн аалз нээж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүллээ. Уг аалзны тухай салбарын хоёр эрдэмтэнтэй хамтран бичсэн “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл нь "Acta Arachnologica" сэтгүүлд хэвлэгдэхээр болсон байна. Иймд олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрмийн дагуу Ж.Очирхуяг шинээр олж нээсэн аалзаа багшийнхаа нэрээр нэрлэхээр болжээ. Тэрбээр 2021 онд МУИС-ийн экологийн ангийг төгссөн бөгөөд бакалаврын зэргээ үет хөлтөн буюу аалзны судалгаагаар хийж хамгаалжээ. Улмаар Монголдоо төгссөн тав дахь аалз судлаач болсон аж. Харин түүний багш МУИС-ийн профессор Б.Болдгив нь "Популяцийн динамикийн экологи, эволюцийн шалтгаан, үр дагавар, байгалийн экологийн систем түүний бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлоход биотик болон абиотик хүчин зүйлсийн гүйцэтгэх үүрэг" гэсэн сэдвээр судалгаа хийдэг. Тэгвэл Монгол орноос олдсон шинэ зүйлийн аалз нь Coreodrassus boldgivi нэртэй болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.