images

Курт Кобэйний эвдсэн гитар 595 мянган доллароор зарагдав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


     "Nirvana" хамтлагийн гоцлол дуучин Курт Кобэйний тайзан дээр тоглож байгаад эвдсэн гитарыг "Julien's аuction" дуудлага худалдааны үеэр бараг 600 мянган доллароор заржээ. Энэ нь анх тооцоолж байснаас хэд дахин илүү үнэ юм. Учир нь, "Fender Stratocaster" брэндийн хар өнгийн энэ хагархай гитарыг эвлүүлж наагаад бүтэн болгосон ч тоглох боломжгүй тухай дуудлага худалдаан компанийн ажилтан Коди Фредэрик тавдугаар сарын эхээр AFP агентлагт ярьж байсан юм. Тиймээс гитарыг 60 мянган доллароор зарна хэмээн таамаглаж байсан аж. Харин дуудлага худалдаа Нью-Йорк хотын "Hard Rock" кафед болоход хамтлагийн гурван гишүүний гарын үсэгтэй уг гитар 595 мянган долларын үнэ хүрсэн байна. Сонирхуулахад, гурван өдөр үргэлжилсэн тус дуудлага худалдааны үеэр Эдвард Ван Хален, Элвис Пресли, Фрэдди Мэркюри, Билл Вайман, Жанет Жексон нарын  эдэлж хэрэглэж байсан зүйлсийг мөн борлуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.